нүүрс усны бодисын солилцооны биохими


Нүүрс усны бодисын солилцооны биохими


                                            Амны хөндийд нүүрс ус боловсрох нь
   Нийлмэл нүүрс ус нь амны хөндийд боловсорч эхэлнэ.шүлсний  найрлагад нүүрс ус задлагч амилаза фермент байх ба энэ нь цардуулыг декстриний үе шат мальтоз болтол задална.
      Амилаза ферментийн үйлчлэлээр цардуул задрахад эхлээд декстрин үүснэ.
                                                      В.В.Пашутин эрдэмтний анх гэдэсний шүүсэнд илрүүлсэн сахароза фермент нь сахарозыг задалж глюкоз фруктозыг үүсгэнэ.
Нүүрс ус шимэгдэх механизм
Эсийн мембранаар моносахарууд зөөрдөх нь тэдгээрийн молекүлын бүтцээс хамаардаг.Пиронозын цагирагтай 2-р нүүрстөрөгч дээрээ OH-н бүлгийн стерео-изомер үүсгэдэг сахарууд мөн глюкоз зэрэг нь эрчимтэй шимэгдэнэ.харин манноз 5дахин ,фруктоз 2 дахин удаан шимэгдэнэ.
Шимэгдсэн моносахаруудын төөрөг
        Гэдэсний ханын салстын бичил салбангуудад шимэгдсэн моносахарууд улмаар цусанд орж цусны урсгалаар хаалган венээр элгэнд ирж нэг хэсэг нь гликоген болж хадгалагдана.
Нүүрс усны анаэроб  исэлдэлт: эсийн дотор энерги зөвхөн аэроб замаар фосфоржих явцад төдийгүй хоол хүнсний үндсэн шимт бодисуудын задралын үед молекүл байдалтай хүчилтөрөгчийн оролцоогүй үүснэ. 
Хүчилтөрөгчийн оролцоогүй/анаэроб/энерги үүсэх энэ замыг исэлдэлт гэнэ.  Анаэроб исэлдэлтийн замаар эсийн дотор энерги үүсэх гол эх булаг нь гекосозууд,юуны өмнө D-глюкоз юм.
                Гликолиз
       Хүн амьтны бие махбодийн эсийн дотор моносахар-глюкоз анаэроб исэлдэлтээр 2 молекүл сүүний хүчил үүсэх хүртлээ задрах гинжин урвалыг глюколиз гэх ба 11 ферментийн тусламжтайгаар явагдах үйл явц юм. Глгликолизийн ферментүүд нь митохондрийн гадна гэдэсний шүүсэнд байрлах ба уусмал байдлаар буюу эндоплазмын торын мембрантай хөдөлгөөнт холбоогоор холбогдон оршино.
                     Гликолизийн тусгай урвалуудын дарааллаар авхц үзье.
1.       Д-глюкоз идэвхжин фосфоржих : энэ нь фосфат бүлгийн донор болох АТФ ба магнийн ионы оролцоотой гексөкиназа ферментийн тусламжтай явагдах урвал бөгөөд  глюкозо-6-фосфат үүснэ.
2.       Глюкоз-6-фосфат нь фруктоз-6-фосфат болж изомержих :фермент нь глюкозфосфатизомераза юм.
3.       Фруктоз-6-фосфат фосфоржих фруктоз-1.6-дифосфат үүсэх.
4.        Фруктоз-1.6 дифосфат нь глицеральдегид-3-фосфат ба дигидроксиацетонфосфат гэсэн 2 триозфосфат үүсэх урвал
Альдолаза нь 4 дэд нэгжээс тогтсон 150000 орчим молекүл жинтэй
5.       Триозфосфатууд харилцан бие биедээ шилжин изомержих
6.       Гликолизийн оксидоредүкци хэмээн нэрлэгдэх энэ урвалын үр дүнд глицеральдегид-3-фосфат нь 1.3 дифосфататглицериний хүчил болтлоо исэлдэнэ.
9.    2-фосфатглицерат усгүйжих фосфофенолпируват үүсэх үе шат Л:энэ урвалын үр дүнд енолаза буюу енолгидратаза ферментийн тусламжтайгаар их энергитэй холбоог үүсгэдэг.
10. фосфоенолпируватаас фосфат бүлэг нь АТФ-д зөөгдөх урвал
11.  пируват ангижирч лактат болох сүүлийн шат
                                                            Гликолизийн энергийн тооцоо,биологийн үүрэг
         Гликолиз нь дотоод исэлдэн ангижрах үйл явц үүний дүнд глицеральдыегид-3-фосфат исэлдэх үе шатанд 2 молекүл НАД Н2 үүсч мөн 2 молекүл пируватад устөрөгч нэгдэж сүүний хүчил  үүснэ .

Глюкоз,фруктоз фосфоржих эфир үүсэх үе шатанд 2 молекүл АТФ  зарцуулагдана. Фосфоглицераткиназа ,пируваткиназа ферментээр фосфоржих 2 удаагийн урвалаар тус бүр 2 молекүл АТФ үүснэ.
             Гликогенолиз
Нүүрс усны анаэроб исэлдэлт завсрын солилцооны явцад гликогенээс эхэлж исэлдэн задрах үйл явцыг гликогенолиз гэнэ.
Глюкоз-6-фосфатаас цааших гинжин урвал нь гликогенолиз гликолиз-д адилхан юм. 
                     Бусад моносахарууд задрах явц
                                                   Нүүрс усны аэроб исэлдэлт
   Гол нь гликолизийн НАД*Н+Н исэлдэх үйл явц юм.
 Пируват исэлдэж ацетил-КоА үүсэх нь
Пируват нь эсийн цитоплазмаас митохондрид нэврэн орж исэлдэх бөгөөд пируватын исэлдэн ангижрах карбоксилгүйжих гинжин урвал нь пируватдегидрогеназын бүрдэл гэх 3 ферментийн оролцоотой явагдана.
1.       пируватдегидрогеназа Е1 кофермент нь тиаминпирофосфат     
2.       дигидролипоилацетилтрансфераза Е2 кофермент нь липийн хүчил
3.       дигидролипоилдегидрогеназа Е3 кофермент нь флавина-дениндинүклеотид/ФАД/




Comments